
Чуулган: ж. Мөнхбатыг чөлөөлж, г. Дамдиннямыг томиллоо
Play all audios:
Loading...
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, чуулганы
хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томиллоо. Энэ үеэр УИХ-ын дарга
Г.Занданшатар "УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар үр дүнтэй ажилласан Ж.Мөнхбатад цаашдынх нь ажилд амжилт хүсье. Шинээр томилогдож байгаа УИХ-ын
гишүүн Г.Дамдиннямыг сайн ажиллана гэдэгт итгэж байна, амжилт хүсэж байна" хэмээн тодотголоо.