
Ерөнхий сайдын томилгоо: ан-ын бүлэг 1 цагийн завсарлага авлаа
Play all audios:
Loading...
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд үг хэлж, асуулт асууж дуусаад санал хураахын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав
хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар энэ долоо хоногийн дотор Засгийн газрын танхим бүрдэх шаардлагатай. Цар тахлын үед Засгийн газар бүрдээгүй удаан явж
болохгүй. Мөн Цагаан сараас өмнө хэлэлцэх асуудлаа дуусгаж, чуулганыг завсарлуулах шаардлагатай байгаа гэсэн тайлбарыг өгөөд АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө.