
Тоёоношима: асашёорюүтэй анх барилдахдаа чичирч байлаа
Play all audios:
Loading...
Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Тоёоношима буюу Изүцү ояката энэ сарын 17-ны өдөр ABEMA телевизийн сувгаар сүмо бөхийн башё тайлбарлалаа. Энэ башёд дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа
Асашёорюү аваргын авга дүү Хоошёорюүгийн талаар сэтгүүлч асуухад “Хэн хэнтэй нь барилдаж үзсэн. Хоёулаа хөл сайтай. Булчинлаг, уян хатан биетэй. Хоошёорюү ирээдүйтэй сайн бөх ч Асашёорюүд
хүрэх болоогүй, хол байна. Довтлох, дайрах, сэтгэлийн эрч хүч дутуу. Үнэнийг хэлэхэд, Асашёорюү аваргатай анх барилдахдаа би чичирч байсан. Барилдахаа хүлээгээд дохён дор сууж байхад харц
тулгараад. Аварга над руу эгц хараад байдаг, айсандаа би харц буруулж байлаа. Дохён дээр гарсан чинь аварга урьд өмнөхөөс хамаагүй том санагдаж байсан” гэж ярьжээ.