Найман давхраас унах гэж байсан хүүг аварсан баатар аав л. Отгонбаяр

Найман давхраас унах гэж байсан хүүг аварсан баатар аав л. Отгонбаяр

Play all audios:

Loading...

_ОРОН СУУЦНЫ НАЙМАН ДАВХРЫН ТАГТНААС УНАХ ЭРСДЭЛД ОРСОН ГУРВАН НАСТАЙГ ХҮҮГ АВАРСАН ЭРЭЛХЭГ ААВЫГ УНШИГЧИДТАЙГАА УУЛЗУУЛЖ БАЙНА. ЭНЭ ЯВДАЛ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН X ХОРООНД ЗУРГАА ХОНОГИЙН ӨМНӨ


БУЮУ __АРАВДУГААР САРЫН 5-НД БОЛСОН БӨГӨӨД БЯЦХАН ХҮҮГ ТҮҮНИЙ ХӨРШ БОЛОХ ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАМЫН ЦАГДААГИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ХЭЛТСИЙН УДИРДЛАГЫН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙСАН, ЦАГДААГИЙН


ХОШУУЧ Л.ОТГОНБАЯР АВАРСАН ЮМ._ ------------------------- -ХҮҮ ТАГТНААС УНАХ ГЭЖ БАЙГААГ ТА АНХ ЯАЖ МЭДСЭН БЭ? -Амралтын өдөр байсан. Гэрийнхэн маань зурагт үзээд сууж байхад хүүхэд уйлах


чимээ гарсан. Манай охин өрөөндөө хичээлээ хийж байсан юм. Хүүхэд уйлж байгаа дуу их ойр сонсогдоод байсан. Тэгээд охин тагтан дээр гарч хараад, "Хажуу айлын хүүхэд тагтнаасаа


дүүжлэгдээд, яг унах гэж байна аав аа" гэж хэлсэн. Гараад хартал үнэхээр нэг жаахан хүүхэд тагтнаас дүүжлэгдчихсэн байсан. Хүүг уначихвий дээ гэж айсан. Бушуухан татаж авахаа л бодсон.


Өөр юу ч бодогдоогүй. Хүү бараг хурууныхаа өндгөн дээр тогтож байгаа юм шиг тийм дүр зураг л харагдсан.  -ЯГ ТАНАЙ ХАЖУУ АЙЛЫН ХҮҮХЭД БАЙСАН. ХҮҮГ ОВСГОО САМБАА, ЭР ЗОРИГ ГАРГАН АВАРСАНД МАШ


ОЛОН ХҮНД ТАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. БИД Ч МӨН ТАНИАР ИХ БАХАРХАЖ БАЙНА.  -Хүүхдийг өргөж татаж авчихаад дараа нь тагтаар дамжиж гэр рүү нь орж харсан. Гэртээ ганцаараа байсан юм билээ.


Бодвол хүү өөрөө цонхоо онгойлгоод гарсан байх. -ТАНАЙХ БАЙРАНДАА АМЬДРААД УДАЖ БАЙГАА ЮУ? -Манайх саяхан нүүж ирсэн. Хөршүүдийгээ ямар айл байдгийг нь сайн мэдэж амжаагүй л байна. Тухайн


үед л хүүхэд ганцаараа хэсэг хугацаанд байж таарсан байх.  -ААВ, ЭЭЖИЙГ НЬ ИРТЭЛ ТА ХҮҮГ ГЭРТЭЭ БАЙЛГАСАН УУ? -Тагтаар нь дамжиж ороод хүүг гэрт нь байлгасан. Би өөрөө хараад гэрийнхнийг нь


хүлээсэн. Тав орчим минутын хүүгийн ээж орж ирсэн. Тэгээд түүнд болсон үйл явдлыг хэлсэн. -ТА ӨМНӨ НЬ ЯМАР АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙСАН БЭ? -Би тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн


зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан. Цагдаагийн хошууч цолтойгоор гавьяаныхаа амралтад гарсан. -ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ АСРАН ХАМГААЛАГЧГҮЙ ҮЛДЭЭСНЭЭС БОЛООД ХҮҮХЭД БЭРТЭЖ, ГЭМТЭХ


ТОХИОЛДОЛ НЭГ БУС УДАА ГАРЧ БАЙНА.  ЭНЭ ТАЛААР ТА СЭРЭМЖ БОЛГОЖ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ХАНДАЖ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ? -Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж баймааргүй байна гэж хүн бүрт сануулан


хэлмээр байна. Бас тэр хүүхдийн аав, ээжийг янз бүрээр хэлж, доромжлохгүй байхыг хүсэж байна. Хэнд ч өчүүхэн төдий болгоомж алдахад ийм зүйл тохиолдож болно. Хүүд болон аав, ээжид нь гэр


бүлийн бүтэн жаргал хүсье. Тэдэнд сөрөг сэтгэгдэл бүү хэлээрэй гэж хүсмээр байна. ДЭЛГЭРЭНГҮЙГ ТВ-8 ТЕЛЕВИЗИЙН 19:30 ЦАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.