
Фото: б. Хурц, г. Эрдэнэбат нарыг шүүх хурал хаалттай эхлэв
Play all audios:
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал
хаалттай эхэллээ. > Шүүх бүрэлдэхүүнд шүүгч > Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал > нар багтаж байгаа бол хохирогчоор > Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар болон > С.Зориг агсны
эхнэр Б.Булган оролцож > байна. Шүүгдэгчид өнөөдрийн хуралд 10 гаруй өмгөөлөгчтэй оролцож байгаа ба өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа юм. Тэднийг
Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн) гэх үндэслэлээр буруутган, яллах
дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.