Ялтнуудыг эрүүдэн шүүсэн ү. Отгонбаяр 461-р ангид хоригдож байна

Ялтнуудыг эрүүдэн шүүсэн ү. Отгонбаяр 461-р ангид хоригдож байна

Play all audios:

Loading...

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст өнгөрсөн


долоо хоногт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль


зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм. > Тэгвэл ШШГЕГ-ын хоёр ажилтны нэг нь > өмнө нь Тагнуулын ерөнхий газрын > Гүйцэтгэх 


ажлын хэлтсийн даргаар > ажиллаж байсан гэх ба хоригдохоосоо > өмнө ШШГЕГ-т албан тушаал хашиж > байжээ. Эх сурвалжийн мэдээлж > байгаагаар, дээрх этгээдийг > Үржнээгийн 


Отгонбаяр гэдэг ба > тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа > нарыг эрүүдэн шүүх ажиллагааг гардан > гүйцэтгэсэн гэлээ. Энэ хэргийн шалгалтын явцад тагнуулын байгууллага хяналт тавин


ажиллаж байгаа ба ялтнуудыг эрүүдэн шүүхийг даалгасан этгээдүүдийг илрүүлэхээр хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ.